ЕБС-ийн

Охиныхоо хамгийн сайн найз нь ээж нь байх ёстой

бичсэн: zolzaya, 2011-03-20, 11:57
Эцэг эхчүүдэд зориулав.
Охидын эцэг эх байх гэдэг үнэхээр амаргүй байдаг. Тэр дундаа ээжүүд бид нар энэ насыг тойрч гараагүй дайрч өнгөрсөн хэдий ч заримдаа охиныгоо ойлгохгүй байх үе ч цөөнгүй гардаг шүү дээ. Тэр ч бүү хэл хамгийн хайртай даруухан охин нь хүртэл төрөл арилжсан мэт болж ааш зан, биеэ авч яваа байдал, хувцаслалт нь ч хүртэл эрс өөрчлөгдсөнийг хараад учрыг нь ойлгоход бэрх болдог.

Түүгээр ч зогсохгүй орой үдшийн цагаар их явдаг болж заримдаа гэр орондоо хонож өнжихгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ үед мэдээж хэрэг ээж та санаа зовж, уурлаж бухимдан улмаар байж суух аргагүй бо...
төрөл:сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сэтгэгдэл: |

Хичээллэхэд арга ухаан хэрэгтэй

бичсэн: zolzaya, 2011-03-20, 11:55
Сурагч хүн өдөр бүр хичээлээ давтаж багшаар заалгаснаа сэргээн давтаж байх естой. Тэглээ гээд амжилтанд хүрэхгүй байх тохиолдол бий. Тэгвэл хичээлээ давтаж аргаа эргэн харахад гэмгүй. Жишээ нь:

Юу хийхээ төлөвлөөрэй
Тооны хичээлээ нэг барьж авснаа, за яахав маргааш аргалчихъя, гэж хаяад л уран зохиолоо шүүрэн авдаг бол хичээл чинь эмх замбараагүй, холион бантан байгаагийн нэгэн шинж. Юуны өмнө хичээлээ чухал бусаар нь ангилж болно. Яг эн түрүүнд давтах шаардлагатай хичээлээ үз. Цээжилж тогтоохоос илүү тухайн сэдвийг ойлгож, учрыг нь тунгаахыг оролд. Хичээлийн хуваарь, төлөвлөлт гар дор чинь байх...
төрөл:сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сэтгэгдэл: |

Монголчууд ямар зан чанарыг жигшдэг вэ?

бичсэн: zolzaya, 2011-03-19, 17:44
Монголчуудыг эртнээс ажигч ард түмэн гэдэг байжээ. Гэр бүл болох, хань ижил сонгохдоо ч нөгөө л ажигч, шинжээч байдлаар ханддаг. Харин өнөөдөр чухам удам судрыг харахад л болчихно гэж туйлширдаг болсон.

Удам судар гэдэг нь үнэндээ харьцангуй зүйл. Эцэг өвгөд нь бараг "Алтан ургийнх" байж болохыг үгүйсгэхгүй ч хувь хүн маань, хүмүүжил төлөвшил нь санаанд нь хүрэхгүй байхыг алийг тэр гэхэв. Тиймээс Монголчууд хүний гадаад төрх, боловсрол, эд хөрөнгө, удам судар гэхээс илүү хувь хүний суурь төлөвшил, амьдрах хар ухаан, намба төрхийг ихээхэн хардаг, ач холбогдол өгдөг байжээ. Жишээ нь:

-Ажилд шалмаг...
төрөл:сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сэтгэгдэл: |