ЕБС-ийн
2011-03-18
ediin zasag tsahim test
Эдийн засаг
1. Бүтээгдэхүүний үнэ буурахад эрэлт нэмэгдэх зүй тогтол байдаг. Гэтэл костюмны үнийг
хичнээн бууруулсан ч түүнийг худалдан авах байдал нэмэгдсэнгүй гэвэл үүнийг эдийн
засагт юу гэж тодорхойлдог вэ?
А. Дээд зэргийн ашигт чанар буурах үзэгдэл
Б. Дээд зэргийн ашигт чанар өсөх үзэгдэл
В. Эрэлтийн хэмжээ буурах үзэгдэл
Г. Эрэлтийн хэмжээ тэнцвэртэй байх үзэгдэл
Д. Нийлүүлэлтийн хэмжээ нэмэндэх үзэгдэл
2. Зах зээлийн механизмд “өршөөл” гэж байхгүй. Энд ихээхэн өмч хөрөнгө, капитал, газар
эсвэл оюуны боловсрол өндөртэй хүмүүс их ашиг хүртэж, бусдад нь бага хувь оногдох
магадлалтай. Мөн нийгэмд эмзэг бүлгийнхэн оршсоор байдаг. Энэн тохиолдолд төр эдийн
засагт ямар зохицуулалт хийх ёстой вэ?
А. Эрх зүйн үндсийг бүрдүүлэх Б. Өрсөлдөөнийг хамгаалах
В. Орлогыг дахин хуваарилах Г. Эдийн засгийг тогтворжуулах
Д. Эдийн засгийг хямралаас гаргах
3. Монгол улсын Үндсэн хуульд эдийн засгийн талаар заасан зөв заалтыг тэмдэглэнэ үү.
А. Олон дэвшил бүхий эдийн засагтай байна.
Б. Төрийн өмч давамгайлсан эдийн засагтай байна.
В. Хувийн өмч давамгайлсан эдийн засагтай байна.
Г. Зах зээлийн эдийн засаг бүхий эдийн засагтай байна.
Д. Төрийн зохицуулалт бүхий эдийн засагтай байна.
4. Аль нь макро эдийн засгийн судалгаа вэ?
А. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт
Б. Японы зах зээлийн судалгаа
В. Солонгосын авто машины үнэ
Г. Америкийн жижиг үйлдвэрлэлийн судалгаа
5. Ардчилсан төрийн эдийн засгийн үүргийг тоочихдоо үл хамаарах зүйл оруулсан бол
сонгоно уу?
А. Зах зээлийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх
Б. Зах зээлийн үйл ажиллагааны аж ахуйн нэгжүүдын үнэд нөлөөлөх
В. Өрсөлдөөнийг хамгаалах
Г. Орлогыг дахин хуваарилах
Д. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
6.эдийн засгийн тогтолцоог уламжлалт, зах зээлийн, төлөвлөгөөт, холимог гэж ангилан
судалж байгаа нь ШУ-ны танин мэдэхүйн ямар аргыг хэрэглэж байна бэ?
А. Анализ Б. Синтез В. Индукци Г. Индукци Д. Дедукци Е. Ажиглалт
7. Микро эдийн засаг дараах ойлголтуудаас алийг нь судлах вэ?
Б. Үндэсний нийт бүтээгдэхүүн
А. Олон улсын худалдаа
В. Төсөв, засгийн газрын зардал Г. Үйлдвэрлэл ба хүчин зүйлс
8. Ажилгүйдэл их байвал эдийн засагт
Б. Тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй
А. Зардал хэмнэгдэнэ
В. Зохисгүй хэрэглээ ихэснэ Г. Гэмт хэрэг өснө Д. Бүгд зөв
9. Ямар тогтолцооны үед эдийн засгийн үндсэн асуудлуудыг үйлдмэрлэгч голлон
шийдвэрлэдэг вэ?
В. Төлөвлөгөөт
А. Уламжлалт Б. Зах зээлийн Г. Холимог Д. Нэгдсэн
10. Ямар тогтолцооны үед эдийн засгийн үндсэн асуудлыг төр голлон шийдвэрлэдэг вэ?
В. Төлөвлөгөөт
А. Уламжлалт Б. Зах зээлийн Г. Холимог Д. Нэгдсэн
11. Макро эдийн засгийн дараах ойлголтуудаас алиныг нь судлах вэ?
А. Нөөц В. Нийлүүлэлт
Б. Эрэлт
Г. Зах зээлийн үнэ Д. Төсөв, засгийн газрын зардал
12. Эдийн засгийн шинжлэх ухааны гол үүргийг тодорхойл
А. Эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах
Б. Эдийн засгийн үйл ажиллагааг зохион байгуулах
В. Эдийн засгийн үйл ажиллагааг шийдвэрлэх
Г. Эдийн засгийн үйл ажиллагааны талаар таамаглал дэвшүүлэх
13. Доорх өгөгдлөөс макро эдийн засгийн судлах ойлголтыг ол.
А. Хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн онол Б. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажиллах хүч
В. Үнэт цаас, мэдээллийн зах зээл Г. Зах зээлийн үнэ бүрдэлт
Д. Улсын мөнгөн гүйлгээнд өөрчлөлт оруулах
14. Чи хурд сайтай хамгийн сүүлийн үеийн комьпютер авах боломжтой. Гэвч чамд миний
хүссэн комьпютер олдохгүй байна. Үүнийг эдийн засгийн ухаанд юу гэж тодорхойлдог вэ.
Б. Хүсэл
А. Эрэлт В. Хэрэгцээ Г. Сонирхол
Д. Хүслээ хэрэгжүүлэх бэлэн байдал
15. Дараах эдийн засгийн ойлголтуудыг зөв холбо.
а. Хөдөлмөрийн хуваарийн нөхцөлд хүмүүс
1. Меркантализм
хувийн ашиг хонжоо хайж, арилжаа
солилцооны явцад нийгмийн ашиг сонирхолд
нийцсэн үндэсний баялгыг бүтээдэг.
б. Ашиг ба хүү бол нэмэн өртөг
2. Физиократизм
в. Гадаад худалдаагаар баялаг бүтээдэг
3. Адам Смит
г. Чөлөөт худалдааг дэмждэг бөгөөд ХАА-н
4. Т.Мальтус
бүтээгдэхүүний хувьд хязгаарлалтг үй байх
ёстой гэж үздэг.
д. Нөөц хомсдож, өгөөж тогтмол буурсаар байх
5. К.Маркс
үзэгдлийг өгөөж буурах хууль гэнэ.
А. 1в2г3д4б5а Б. 1в2г3а4д5б В. 1г2д3в4б5а Г. 1г2д3а4б5в
16. Эдийн засгийн капиталын жишээг ол.
А. Ус, нар, салхины эрчим хүч, газрын тос, нүүрс, алт, ой мод, өвс ургамал
Б. Нийгэмд үр дүн, ашиг нь мэдрэгдэж материаллаг болон оюуны үнэт зүйлсийг бий
болгоход чиглэгдсэн зорилготой үйл ажиллагаа
В. Тоног төхөөрөмж, барилга гэх мэтээр цаашдын үйлдвэрлэлд орц болон ашиглагдах
бараа
Г. Газар, капитал, хөдөлмөр гэсэн нөөцийг нэг үйлдвэрийн газар нэгтгэн удирдах чадвар
17. Эдийн засгийн бодит хууль зүй тогтлыг таньж мэдэхэд аль нь тохирохгүй вэ?
А. График Б. Анализ ба синтез В. Загварчлал Г. Программчилал
18. Далд эдийн засаг гэдэг ойлголттой доорх өгөгдлөөс аль нь хамааралгүй вэ?
А. Иргэн Дорж тахир дутуугийн тэтгэвэр авдаг. Олон жил ганзагын наймаа хийсэн боловч
татвар төлдөггүй нэгэн.
Б. Багш Тулга МУИС-д багшлахын зэрэгцээ арван жилийн 1-р сургуульдаа багшладаг.
В. Хямд үнэтэй хятад барааг иргэн Дулмаа нэгэн албан байгууллагад өндөр үнээр
нийлүүлэв.
Г. Нярав ажилтай Сандаг байгууллагын мөнгөөр гаднаас ихээхэн бараа авч худалдан ашиг
олов.
Д. Байгууллагын дарга Мөнх нэгэн албан тушаалд ажиллуулах хүнээсээ ихээхэн мөнгийг
удамшил болгон авчээ.
19. Зах зээлийн эдийн засгийн үе дэхь төрийн оролцоог аль нь буруу тодорхойлж байна
вэ?
А. Төр нь эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд оролцох ёстой.
Б. Төр нь хувь хүн байгууллагуудад зах зээл дээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг
бүрдүүлж өгөх ёстой.
В. Төр нь нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог бий болгож орлогыг дахин хуваарилах
ёстой.
Г. Төр нь ажилгүйдлийг бууруулж, инфляцыг зохистой хэмжээнд барьж тогтворжуулахын
тулд бодлого тодорхойлох ёстой.
Д. Дээрх хариултууд бүгд төрийн оролцоог зөв тодорхойлсон байна.
20. Бараа үйлчигээний нийт хэмжээг түүний үнээр үржүүлж, мөнгөний эргэлтийн тоонд
харьцуулсан нь эдийн засгийн ямар үзүүлэлтийг тодорхойлох вэ?
А. Хэрэглээний ба үнийн индекс Б. Гүйлгээнд байгаа мөнгөний тоо
В. Тэнцвэрт үнэ Г. Банкинд байгаа мөнгөний дүн Д. Зах зээлийн үнэ
21. Монгол улсын Засгийн газар УИХ-аар 40,000 тн гурилыг татваргүй оруулж ирэх
шийдвэрийг гаргуулсан нь төрийн зүгээс эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн ямар
арга хэмжээ вэ?
А. Ажилгүйдлийг бууруулах Б. Орлого дахин хуваарилах
Д. Төсвийн алдагдлыг багасгах
В. Инфляцийг барих Г. Ядуурлыг бууруулах
22. Засгийн эрх мэдэл нэг буюу хэсэг хүний гарт зэрэг төвлөрч дарангуйлалд тулгуурлана.
Ард түмэн засгийн эрх мэдлээс бүрэн зааглагдана. Эдийн засагт бүрэн хяналт тавьдаггүй
гэж тодорхойлсон энэ дэглэм аль өгөгдөлд тохирох вэ?
А. Тоталитар Б. Ардчилсан В. Авторитар Г. Эх газрын Европын систем
23. Эдийн засгийн хямралын үед үүсэх ажилгүйдэл:
А. Мөчлөгийн ажилгүйдэл Б. Үйлдвэрийн ажилгүйдэл
В. Завсрын ажилгүйдэл Г. Бүтцийн ажилгүйдэл Д. Хүлээлтийн ажилгүйдэл
24. Бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ хурдан хугацаанд борлуулж
чадсан нь ашиг олж, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой болно. Ингэж
яадахгүй нь дампуурч зах зээлээс гарах хууль үйлчилнэ. Үүнийг шалгарлын хууль гэх ба
эдийн засгийн ямар ойлголтоор дэмжин хэрэгжих вэ?
А. Эрэлт, нийлүүлэлт Б. Ажилгүйдэл
В. Үл үзэгдэгч гар Г. Өрсөлдөөн Д. Инфляци
25. 2008 оны эхээр Монгол банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь төрийн зүгээс эдийн
засгийг тогтворжуулахаар хэрэглэсэн ямар арга хэмжээ вэ?
А. Ажилгүйдлийг бууруулах Б. Орлого дахин хуваарилах
Д. Төсвийн алдагдлыг багасгах
В. Инфляцийг барих Г. Ядуурлыг бууруулах
26. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хэдэн оноос мөлхөө инфляцид
анх орж эхэлсэн бэ?
А. 1996 Б. 1997 В. 1998 Г. 1999 Д.2000
27. Хүн бүрийн өөрийн эрх ашгийг хангасан үйл ажиллагаа нь эцэстээ нийгмийн баялгийг
бүтээгч болдог-ийг эдийн засгийн ямар онол тодорхойлсон байдаг вэ?
А. Шинэ сонгодог онол Б. Сонгодог эдийн засгийн онол
В. Меркантализм Г. Кейнсизм Д. Монетаризм
28. Монгол улсын засгийн газар томоохон орд газруудын баялгаас ард түмэндээ жил бүр
50,000 төгрөг өгөх нь төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн ямар арга хэмжээ
вэ?
А. Ажилгүйдлийг бууруулах Б. Орлого дахин хуваарилах
Д. Төсвийн алдагдлыг багасгах
В. Инфляцийг барих Г. Ядуурлыг бууруулах
29. Юуг, яаж, хэнд зориулан үйлдвэрлэх вэ гэдэг нь аль эдийн засгийн хувьд
шийдвэрлэвэл зохистой асуудал вэ?
А. Зөвхөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт Б. Зөвхөн зах зээлийн эдийн засагт
В. Зөвхөн холимог эдийн засагт Г. Зөвхөн микро эдийн засагт
Д. Дээрх хариултууд бүгд буруу
30. Төрөөс авч явуулсан эдийн засгийн арга хэмжээ, түүний зорилгын зөв харилцааг
тодорхойлно уу?
1. Байгууллагын төсөвт төлөх ёстой А. Далд эдийн засаг ил гарах,
татварын өрийг хүчингүй болгохоор бизнес эрхлэгчдийн анхаарлыг
“Татварын өршөөлийн хууль” батлах хөнгөлөх, техник технологийн
2. Төсөвт байгууллагын ажилчдын шинэчлэлт хийх, хөрөнгө
цалинг нэмэх оруулалт нэмэгдэх
3. Байгууллагын хазиуцан төлдөг Б. Ажилчдын цалин нэмэгдэх бодит
нийгмийн даатгалын шимтгэлийг боломж нээгдэх
В. Хүмүүсийн худалдан авах чадвар
19%иас 11 болгож бууруулах
хувь дээшилж өрг өн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэх
А. 1а2б3в Б.1а2в3б В. 1б2а3в Г. 1в2а3б
31. Эдийн засаг, үйлдвэрлэлийн үндсэн нөөц баялгийг нэрлэнэ үү.
А. Өрсөлдөөн Б. Газар В. Капитал Г. Б ба В Д. А ба В
32. 2008 оны хавар нөөцийн махыг зах зээл дээр гаргаж борлуулсан. Энэ нь төрийн зүгээс
авч хэрэгжүүлж буй эдийн засгийн ямар арга хэмжээ вэ?
А. Ажилгүйдлийг бууруулах Б. Орлого дахин хуваарилах
В. Инфляцийг барих Г. Ядуурлыг бууруулах
33. 2007 оны 12 сараас 2008 оны 3 сар хүртэл Монгол Улсын Засгийн Газар шатахуун
импортлогч компаниудад алдагдлыг нөхөх төлбөр, татаас олгосон нь төрийн зүгээс авч
хэрэгжүүлж буй эдийн засгийн ямар арга хэмжээ вэ?
А. Ажилгүйдлийг бууруулах Б. Орлого дахин хуваарилах
В. Инфляцийг барих Г. Ядуурлыг бууруулах
34. “Эдийн засгийн өсөлтийн үе шатууд, Коммунист биш тунхаг” гэсэн зохиолыг бичсэн
социологчийг нэрлэнэ үү.
А. Г.Морган Б. К.Маркс В. У Ростоу Г. А.Тоффлер
35. Эдийн засаг ба нийгмийн тодорхой зорилгод ашиглагдаж, хүний хэрэгцээг хангаж
байгаа байгалийн болон хүний бий болгосон бүхий л зүйлсийг ............... гэнэ.
А. Нөөц баялаг Б. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Д. Эдийн засаг, үйлдвэрлэлийн нөөц баялаг
В. Хэрэглээ Г. Хэрэгцээ

Бичсэн: zolzaya | цаг: 15:00 | цахим тест
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: